images

Казахстан: Зүчи хааны тухай олон ангит кино хийнэ

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2025-01-22


   2024 оны турш Зүчийн улсын 800 жилийн ойг тэмдэглэсэн Казахстан улс энэ онд Зүчи хааны тухай “Алтан эзэнт гүрэн” зургаан ангит кино хийх гэж байна. Кино төслийн багийнхан энэ сарын 14-нд Истанбул дахь “Karga Seven Pictures” кино студид хуралджээ. Хурлаар гол дүрийн жүжигчин, зургаан анги зохиолын сүүлийн хувилбарыг баталснаас гадна зураг авалтыг бүхэлд нь Казахстанд хийхээр шийдвэрлэсэн тухай “Kazinform” мэдээллийн агентлаг уламжиллаа. Анх киноны зургийн 40 гаруй хувийг Казахстанд хийхээр төлөвлөж байсан ч зураг авах газруудаа бүрэн судалж дууссаны дараа шийдвэрээ ийнхүү өөрчилжээ. Зураг авалтаа ирэх хоёрдугаар сард албан ёсоор эхлүүлнэ. Одоогийн байдлаар тус кинонд тоглох 350 жүжигчнийг сонгон шалгаруулаад байгаагийн 250 нь Казахстан, 100 нь Швед, Бельги, Англи, Герман, АНУ, Монголын жүжигчид ажээ. Харин бага насны хүүхэд, туслах дүрийн жүжигчдийн сонгон шалгаруулалтыг тун удахгүй зарлах аж. Мөн кинонд хэрэглэх хувцас хэрэглэл, засал чимэглэлийг бүрэн бэлдсэн хэмээн “Kazinform” агентлаг мэдээлэв.  

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

  • images

    Цог

    Жүч жанжин

    2025-01-22

    Хариулах (0)

    ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.