images

Каннын наадмын урьдчилсан шалгаруулалт зарлагдлаа

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2025-01-22


   78 дахь удаагийн Каннын олон улсын кино наадам тавдугаар сарын 13-23-ны өдрүүдэд товлогдлоо. Наадам бүрэн хэмжээний уран сайхны кино, богино хэмжээний кино, оюутны бүтээл буюу “La Cinef”, классик буюу Cannes Classic”  дөрвөн төрлөөр бүтээл хүлээн авч шалгаруулна. Бүтээлүүдийг хоёрдугаар сарын 25-наас эхлэн гуравдугаар сарын 14-нийг хүртэл хүлээж авах ажээ. Мөн бүтээлүүдэд нэг жилийн дотор хийгдсэн, олон улсын кино наадам, уралдаанд оролцож байгаагүй, англи болон франц хэлээр хадмал орчуулгатай байх шаардлага тавигдаж байна. 76 дахь удаагийн наадамд манай улсаас найруулагч Б.Золжаргалын “Баавгай болохсон” кино анх удаа “Un Certain Regard” төрөлд нэр дэвшиж, Монголын кино урлагийн түүхэнд нэгэн шинэ хуудас нээж байв. 

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.