images

Дональд Трамп зарим газар усны нэрийг өөрчлөх зарлиг гаргав

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2025-01-22


   Ерөнхийлөгч Дональд Трамп албан тушаалдаа оронгуут олон шийдвэр гаргасны нэг нь "Мексикийн булан" хэмээх газрын нэрийг өөрчилж "Америкийн булан" болгох зарлигт гарын үсэг зурав. Мөн түүнчлэн Хойд Америкийн ноён оргил Денали уулын нэрийг өөрчилж, ерөнхийлөгч асан Уильям МакКинлигийн нэрээрМакКинли уул” болгожээ. Үүнийг Цагаан ордон "Америкийн агуу түүхийг агуулсан нэрсийг сэргээх явдал" гэж тайлбарлав. Дээрх зарлигийн дагуу Америкийн өмнөд таван мужтай хиллэдэг Мексикийн булангийн албан ёсны нэр нь ийнхүү "Америкийн булан" боллоо. Харин далайн түвшнээс дээш 6194 метрийн өндөрт орших Аляскийн нурууны ноён оргилыг XIX зууны сүүлчээр Испани-Америкийн дайныг удирдаж ялалт байгуулсан АНУ-ын 25 дахь ерөнхийлөгч Уильям МакКинлигийн нэрээр нэрлэв. 100 орчим жилийн турш хадгалж ирсэн энэ нэрийг Барак Обамагийн засаг захиргаа нутгийн уугуул иргэдийн хүсэлтээр Денали болгон өөрчилсөн юм. Шинжээчдийн үзэж байгаагаар "Нэгдүгээрт Америк" уриа дэвшүүлэн ажиллаж эхэлсэн Д.Трамп эх орныхоо түүхийг эргэн харж, эх оронч үзлийг хөхиүлэн дэмжих зорилготой арга хэмжээ авч эхлээд байгаа аж. Тэрбээр тангараг өргөхдөө хэлсэн үгэндээ “Америк дэлхий дээрх хамгийн агуу, хамгийн хүчирхэг үндэстний хувьд байр сууриа сэргээж, дэлхий дахины хүндлэл, бишрэлийг төрүүлэх болно” гэсэн юм. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.