Эрдэнэзуу хийдийг зайлшгүй анхаарах ёстой дурсгалт өв гэж үзжээ
Чихэнд чимэгтэй
2025-01-22
Өвөрхангай аймгийн Хархорин сумын нутаг дахь Эрдэнэзуу хийдийг 2025 оны Дэлхийн хөшөө дурсгалын сангаас зайлшгүй анхаарах ёстой 25 түүхэн дурсгалт газрын нэгээр шалгаруулжээ. Монголын урлагийн зөвлөл уур амьсгалын нөлөөллөөс хамгаалах, өвийн мэргэжилтнүүдийг бэлтгэх зорилгоор уг дурсгалт газрыг нэр дэвшүүлсэн бөгөөд олон улсын өвийн шинжээчид устаж үгүй болох сорилттой тулгарч буй дэлхийн 200 гаруй дурсгал дундаас Эрдэнэзуу хийдийг зайлшгүй анхаарах 25 өвийн нэг хэмээн санал нэгтэй дүгнэсэн байна. Урлагийн зөвлөл 2019 оноос Дэлхийн хөшөө дурсгалын сантай хамтран ажиллаж буй бөгөөд 2020 оны хөтөлбөрт Чойжин ламын сүм музейг нэр дэвшүүлж байв. Ингэснээр музейг олон улсын анхаарлын төвд авчирч, улмаар сэргээн засварлалтад техникийн тусламж үзүүлэх чиглэлээр олон улстай гурван жилийн турш хамтран ажиллаж байжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.