images

АНУ-ын иргэд паспорт дээрээ гуравдагч хүйс сонгох эрхгүй болов

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2025-01-22


   АНУ-ын иргэд паспорт дээрээ эрэгтэй, эмэгтэй хүйсээс өөр "гуравдагч хүйс" сонгохыг зөвшөөрдөг журам хүчингүй болов. Тодруулбал тус улсын Төрийн департаментын цахим хуудаснаа паспорттой холбоотой үйлчилгээ үзүүлдэг "Хүйсийг сонгох"  хэсгийн эрэгтэй (M), эмэгтэй (F) гэсэн сонголтыг үлдээж, гуравдагч хүйс сонгох "X" хэсгийг байхгүй болгожээ. Мөн түүнчлэн ерөнхийлөгч Жо Байдены засаг захиргааны үед энэ хэсэгт "Бид хүмүүсийн эрх чөлөө, нэр төр, эрх тэгш байдлын төлөө, тэр дундаа бэлгийн цөөнхийн төлөө зогсоно" гэсэн уриа үг байсныг хассан байна. Энэ алхам нь ерөнхийлөгч Дональд Трампын өчигдөр гарын үсэг зурсан, зөвхөн эрэгтэй, эмэгтэй хүмүүсийг албан ёсоор хүлээн зөвшөөрөх захирамжийн дагуу хийгдсэн бөгөөд энэ нь түүний сонгуулийн кампанит ажлынхаа үеэр онцолсон амлалтуудын нэг юм. Тэрбээр мөн тангараг өргөх ёслолдоо хэлсэн үгэндээ “Өнөөдрийн байдлаар АНУ-ын Засгийн газрын албан ёсны бодлого бол хүн эрэгтэй, эмэгтэй гэсэн үндсэн хоёр л хүйстэй байх явдал юм” гэжээ. Мөн хорих анги, гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хамгаалах байр болон бусад орчинд хүний ​​бэлгийн чиг хандлагаар хүйс сонгох үйлдлийг хориглохыг Төрийн болон Дотоодын аюулгүй байдлын нарийн бичгийн дарга нарт даалгасан байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.