images

Олон улсын санхүүгийн корпорац Монголд шинэ суурин төлөөлөгч томиллоо

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2025-01-22


   "Дэлхийн банк" группын гишүүн Олон улсын санхүүгийн корпорацын Монгол дахь суурин төлөөлөгчөөр Матью лө Блан томилогдлоо. Тэрбээр Монгол төдийгүй Төв Ази, Кавказ, Төв Европын орнуудад 25 жилийн турш хувийн хэвшил, дэд бүтцийн хөгжлийн санхүүжилтийн чиглэлээр ажилласан туршлагатай ажээ. М.Блан энэ албанд томилогдохын өмнө нарны халаагуур, эрчим хүчний үр ашгийг нэмэгдүүлэх төсөл хэрэгжүүлдэг “Global Green Growth Institute” олон улсын байгууллагын Монгол дахь төлөөлөгчөөр ажиллаж байв. Мөн Европын сэргээн босголт, хөгжлийн банкинд 2001-2007 онд ажиллахдаа 2013-2017 онд Монгол дахь төлөөлөгчийн алба хашжээ. Тэрбээр шинэ үүрэгт ажлаа аваад "Монголын тогтвортой хөгжил, эдийн засгийн олон төрлийг дэмжих, шинэ ажлын байр бий болгоход зөвлөх, хөрөнгө оруулах хөтөлбөр хамтран хэрэгжүүлэхэд анхаарч ажиллана" гэжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.