images

Хоошёорюү С.Бямбасүрэнд ёкозүна цол олгох уу?

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2025-01-27


    Японы мэргэжлийн сүмо бөхийн Хацү башёгийн дээд зиндаанд Монголын Хоошёорюү С.Бямбасүрэн өчигдөр түрүүлж, ерөнхий сайд Ишиба Шигэрү Эзэн хааны цомыг гардууллаа. Тэрбээр энэ башёд 13 давбал түрүүлэх эсэхээс үл хамааран ёкозүна цолны болзол хангах байсан. Гэвч өөрөөсөө доогуур буюу маэгашира цолтой  Атамифүжи, Шоодай, Хирадоүми нарт унасан тул 15 дахь өдрийн барилдааны өмнө Японы сүмогийн холбоо хэрэв түрүүлбэл түүнд ёкозүна цол өгөх эсэх асуудлаар хуралдсан боловч тодорхой шийдвэр гаргаагүй юм. Харин С.Бямбасүрэн сүүлийн өдөр учраа таарсан Котозакүраг давснаар Японы Оохо, Казахстаны Кинбозан нартай даваа тэнцэж аваргын төлөө тойргоор барилдав. Улмаар Кинбозан, Оохо нарыг дараалан давж 14 даваа, гурван унаатайгаар түрүүллээ. Харин одоо Хоошёорюүг ёкозүна цолны болзол хангасан гэж үзэх эсэх нь эргэлзээтэй байна. "Японы сүмогийн холбооны эцсийн шийдвэр энэ сарын 29-нд гарах төлөвтэй байна" гэж "Asahi" сонин мэдээлсэн бол бусад хэвлэл Ёкозүнагийн зөвлөлийг өнөөдөр хуралдана гэжээ. Хоошёорюү 2018 оны Хацү башёд анх барилдаж 2020 оны намар макүүчид дэвшиж 2023 оны зун Эзэн хааны цомыг анх удаа хүртэж оозэки цолтой болсон билээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.