Монголоос Узбекистан руу 5040 хонь илгээв
Чихэнд чимэгтэй
2025-01-27
Монгол улсаас Узбекистан улс руу өнгөрөгч оны 12 дугаар сарын 21-нээс эхлэн өнөөдрийг хүртэл долоон удаагийн тусгай үүргийн ачааны онгоцоор тээвэрлэн нийтдээ 5040 толгой хонь экспортлоод байна. Экспортод гаргах хонь тус бүрийг энд эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамруулан бүртгэлжүүлж, шинжилгээний сорилын дүнд үндэслэсэн олон улсын мал эмнэлгийн гэрчилгээ олгон Узбекистан руу тээвэрлэж байгаа ажээ. Энэ ажилд Мал эмнэлгийн ерөнхий газар, Нийслэлийн мал эмнэлгийн газар, Дорнод, Төв аймгийн Мал эмнэлгийн газрын Мал эмнэлгийн хяналтын алба, "Чингис хаан" олон улсын нисэх буудлын Гаалийн газрын гаалийн улсын байцаагч нар мэргэжлийн хяналт тавьж байна. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам өнгөрөгч онд Узбекистан улсын Хөдөө аж ахуйн яамтай хэлэлцээр байгуулсны дагуу хонь экспортлох ажлыг эхлүүлсэн юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.