Нидерландын арми НҮБ-д цэрэг илгээв
Анд нөхдийн мэдээ
2025-01-27
Нидерландын арми 1950 оны Солонгосын дайнаас хойш анх удаа НҮБ-ын командлалд цэргийн алба хаагчдаа илгээсэн байна. НҮБ-аас өнгөрсөн 26-ны өдөр мэдээлснээр, энэ сарын эхээр ирсэн Нидерландын гурван ахлах офицер ажилдаа нэн даруй оржээ. Тус улсын Батлан хамгаалах яам өнгөрсөн оны аравдугаар сард НҮБ-ын командлалд цэргийн алба хаагчдаа ээлжээр илгээх болсноо мэдэгдсэн юм. Нидерланд нь 1950 оны Солонгосын дайнд оролцсон НҮБ-ын дөрөв дэх гишүүн орон бөгөөд тухайн үед арми, флот нь 5322 цэрэг илгээснээс 120 хүн амь үрэгдэж, 645 хүн шархдаж, 3 хүн олзлогджээ. Солонгосын дайнд АНУ, Их Британи, Канад, Турк, Австрали, Филиппин, Тайланд, Нидерланд, Колумб, Грек, Шинэ Зеланд, Бельги, Франц, ӨАБНУ зэрэг 14 орон цэрэг илгээж, Норвеги, Дани, Итали улсууд эмнэлгийн тусламжийн баг оролцуулж байв. Одоогоор НҮБ-ын хүчинд Нидерландыг оролцуулаад 11 орны цэрэг алба хааж байгаа юм. Тус улсын Батлан хамгаалах яам НҮБ-д цэрэг илгээсэн зорилгоо "Энэтхэг, Номхон далайн бүс нутагт олон улсын дэг журмыг сахиулахад хувь нэмрээ оруулах, НҮБ-ын командлалын зорилт болсон энхийн хэлэлцээрийг хэрэгжүүлэх, удирдахад оролцох, бусад улс орнуудтай харилцаа холбоо, хамтын ажиллагаагаа бэхжүүлэх” гэж тодорхойлсон байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.