images

Ахмадууд энэ сард багтаан "Насны хишиг"-ээ авна

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2025-01-27


   Монгол улс энэ жил 65-аас дээш насны 190 гаруй мянган ахмад настанд "Насны хишиг" олгоно. "Ахмад настны тухай" хуульд зааснаар жил бүрийн Цагаан сар, Үндэсний их баяр наадмын өмнө төрөөс олгодог уг тэтгэмжийг нэгдүгээр сард багтааж өгөхийг салбарын сайд Л.Энх-Амгалан мэдэгдсэн юм. Ингэхдээ 65-69 настай ахмад настанд тавин мянган төгрөг, 70-79 настай ахмад настанд наян мянган төгрөг, 80-89 настай ахмад настанд нэг зуун тавин мянган төгрөг, 90 ба түүнээс дээш настай ахмад настанд хоёр зуун тавин мянган төгрөг олгодог журамтай. Мөн тэтгэмжийг энэ оноос эхлэн анх удаа авах 65 нас хүрсэн ахмад настныг ehalamj.mn сайтад бүртгэж дуусчээ. "Насны хишиг" тэтгэмжийг 2017 оны нэгдүгээр сарын 1-нээс олгож эхэлсэн юм.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.