images

"Монголын сайхан бичигтэн" уралдааны ялагчид тодорчээ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2025-01-27


   28 дахь жилдээ болсон "Монголын сайхан бичигтэн" олон улсын уралдааны ялагчид өнгөрсөн долоо хоногт "Чингис хаан" музейд шагналаа гардан авлаа. Уралдааны найман төрөлд 1200 гаруй оролцогч бүтээлээ илгээснээс зохион байгуулагчид төрөл тус бүрийн ялагчид болон нэрэмжит долоон шагналын эзнийг тодруулж, шилдэг бүтээлүүдийг "Чингис хаан" музейн үзэсгэлэнгийн танхимд дэлгэсэн байна. Насанд хүрэгчдийн төрөлд Төв аймгийн Алтанбулаг сумын эмзүйч Т.Лхагвадулам, “Монгол туургатны болон бусад гадаад улсын иргэд” төрөлд Өвөр Монголын Тунляо хотын иргэн, уран бичээч Баягууд Соёл, “Сайхан бичигтэн анги” төрөлд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын “Титэм” сургуулийн 11 дүгээр ангийн сурагчид, 12 дугаар ангийн сурагчдын төрөлд Архангай аймгийн Хайрхан сумын сургуулийн төгсөх ангийнхан тус тус тэргүүн байр эзэлжээ. Бусад төрөлд түрүүлсэн оролцогчид болон уралдааны нэгдсэн дүнтэй танилцах бол энд дарна уу. Энэ жилийн уралдааны хамгийн ахмад оролцогч нь Улаанбаатар хотын харьяат, 102 настай Гавьяат багш С.Жамьянсүрэн бол хамгийн бага нь Монгол улсын Консерваторийн сонгодог хөгжмийн нэгдүгээр ангийн сурагч У.Ганзаяа, Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын дунд сургуулийн нэгдүгээр ангийн сурагч М.Бүжинлхам нар байжээ. Тус уралдаанд 21 аймаг, есөн дүүргээс гадна БНХАУ-ын Өвөр Монгол, ОХУ-ын Буриад улсын иргэд олноор оролцдог болсноор жил ирэх тусам хүрээгээ тэлж байгаа ажээ. "Монголын сайхан бичигтэн" уралдааныг үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлаг уламжлал ёсоор жил бүр зохион байгуулж байна. 

 

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.