Казахстаны судлаачид Зүчийн улсын 800 жилийн ойд ямар бэлэг барив?
Анд нөхдийн мэдээ
2025-01-27
Казахстан улс өнгөрөгч 2024 оны турш Зүчийн улсын 800 жилийн ойг тэмдэглэсэн билээ. Ойн хүрээнд, 2022 онд ерөнхийлөгч Касым-Жомарт Токаевын санаачилгаар байгуулсан Зүчийн улсын судалгааны хүрээлэнг түүхч Жаксылык Сабитов удирдан Казахын хант улс болон Алтан ордны түүхийн судалгааг хийжээ. Тус хүрээлэнгийн судалгаа нь 1224-1225 он буюу Зүчийн улс байгуулагдах үеэс 1847 онд Казахын хант улсын хамгийн сүүлчийн хан байсан Кенесары хүртэлх хугацааг хамрах юм. Хүрээлэн юуны түрүүнд Цагаадайн улс, Хайдугийн улс, Могулистаны түүхийг судалж өнгөрсөн оны эцэс гэхэд эдгээр сэдвээр арваад бүтээл хэвлүүлсэн байна. Тэр нь "Могулистаны төр", "Цагаадайн улс" ном, Цагаадай, Өгөдэй, Хайдугийн улсын тухай нэвтэрхий толь аж. Мөн “Scopus”, “Web of Science journals” судалгааны бүтээлийн санд бүртгэлтэй олон улсын нэр хүндтэй сэтгүүлүүдэд 15 өгүүлэл, дотоодын шинжлэх ухааны сэтгүүлүүддээ 61 өгүүлэл нийтлүүлжээ. Харин энэ онд Казахын хант улсын судалгаагаа дуусгаж, ирэх онд Алтан ордны улсын талаар томоохон судалгаа хийхээр төлөвлөсөн байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.