Асашёорюү Д.Дагвадорж: Би хуцан хамартай биш!
Чихэнд чимэгтэй
2025-01-27
Өчигдөр Токио хотод өндөрлөсөн Японы мэргэжлийн сүмогийн Хацү башёд Монгол улсын заан Д.Долгорсүрэнгийн хүү Д.Сугаррагчаагийн хүү Хоошёорюү С.Бямбасүрэн түрүүлсэн билээ. Тэгвэл С.Бямбасүрэнгийн авга ах, мэргэжлийн сүмод Асашёорюү нэрээр барилдан 25 удаа түрүүлсэн 68 дахь аварга Д.Дагвадорж “Фэйсбүүк”-тээ дөнгөж сая “Надтай адилхан гээд байх... Миний хамар гоё алсуураа монхор. Би хуцан хамартай биш л дээ” хэмээн бичжээ. “Asashoryu Yokozuna Akinori” нэртэй, 272 мянган дагагч бүхий “Фэйсбүүк” хуудсандаа тэрбээр үүний өмнөхөн “Яг хувилсан ирээдүйн Asashoryu Junior байгаа шүү. Яг яг. Би өөрөө гайхаад байдаг” гэсэн бол коммент хэсэгт “Дээр нь би хэзээ ч алцага алцага гэж гүйдэггүй! Бусдаараа тэгээд толь юм даа би!” хэмээн бичсэн байна. Харин “Twitter” буюу “X”-тээ саяхан “Энэ 2 хүний ген удам юм даа” хэмээн жиргээд аав, ээж хоёрынхоо зургийг байршуулсан бол “Фэйсбүүк”-т энэ жиргээгээ мөн давтжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.