МУИС-ийн номын сан оюуны өмчийн зуучлагч болжээ
Чихэнд чимэгтэй
2025-01-28
Оюуны өмчийн газраас Монгол Улсын Их Сургуулийн номын санг оюуны өмчийн зуучлагчаар бүртгэн авч гэрчилгээ олгосон байна. Оюуны өмчийн зуучлагч нь зохиогч, зохиогчийн эрхэд хамаарах бүтээл, аж үйлдвэрийн өмчийн эрх эзэмшигчийг үйлдвэрлэгчтэй холбон, тухайн эрхийг эдийн засгийн эргэлтэд оруулах, арилжих үйл ажиллагааг дэмжих, өрсөлдөх чадварыг сайжруулахад чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг. Монгол Улсын Их сургуулийн номын сан албан ёсны тав дахь зуучлагч байгууллага болсон бөгөөд үүнээс өмнө “И Эс Эй Эн”, “Монгол контент”, “Аранжмэнтвишн энтертайнмент” болон “Оюуны өмчийн бирж” гэсэн дөрвөн компанид зуучлалын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгожээ. Сонирхуулахад, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд “Оюуны өмчийн эрх борлуулсны орлогод таван хувиар буюу хоёр дахин бага татвар ногддог бөгөөд “Оюуны өмчийн эрхийн эрхийн зуучлалаас олсон орлого” албан татвараас чөлөөлөгддөг юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.