"Moon Dance" хамтлагийн багачууд Атлантагийн бүжгийн тэмцээнээс медаль хүртлээ
Чихэнд чимэгтэй
2025-01-28
АНУ-ын Атланта хотноо энэ сарын 24-26-ны өдрүүдэд болсон "Atlanta Dancesport Cup 2025" тэмцээнээс Монголын "Moon Dance" хамтлаг алтан медаль хүртлээ. Мөн тус клубын өсвөр, бага насны тамирчид хосоороо, ганцаараа, хамтлагаараа оролцож алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн байна. Бүх насны ангиллаар болсон тус тэмцээнд бүжигчид латин болон стандарт төрлөөр өрсөлдсөн бөгөөд тэмцээнээс гадна тамирчид, дасгалжуулагчид мэргэжлийн сургалтад хамрагджээ. "Moon dance" хамтлаг бүжгийн спортын ДАШТ-д байгуулагдсан цагаасаа тасралтгүй 10 дахь удаагаа оролцож, сүүлийн гурван жилд нь нэг мөнгө, хоёр хүрэл медаль хүртсэн билээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.