Америкийн агаарын тээврийн компаниуд зохимжгүй хувцасласан зорчигчдод үйлчлэхгүй
Анд нөхдийн мэдээ
2025-01-28
Америкийн агаарын тээврийн зарим компани зорчигчдын хувцаслалтын шинэ журам мөрдүүлэхээр болсон тухай “Fox News” мэдээлэв. Тухайлбал low-cost буюу хямд үнийн тариф мөрддөг “Spirit Airlines” компани ийм журам гаргаснаа олон нийтэд зарлахдаа "Хөл нүцгэн, зохимжгүй хувцасласан, мөн бусдад таагүй санагдахуйц хувцас өмссөн, эсвэл тийм шивээс хийлгэсэн зорчигчдод үйлчлэхгүй” гэсэн байна. Зохимжгүй хувцас гэдэгт "Цээж, өгзөг зэрэг биеийн эмзэг хэсгийг ил гаргасныг хэлнэ" гэжээ. Тус компани анхандаа садар самуун сурталчилсан, ёс суртахуунд харш, бусдад илтэд таагүй мэдрэмж төрүүлэх хувцас өмсөхийг хориглож байсан бол яваандаа илүү нарийвчилсан нь энэ аж. “Spirit Airlines” компани өнгөрсөн аравдугаар сард, биеийн эмзэг хэсгээ ил гаргаж хувцасласан хоёр эмэгтэй зорчигчийг онгоцноос буулгасан байна. Мөн “Hawaiian Airlines” компани зорчигчдыг усны хувцастай, эсвэл хөл нүцгэн үйлчлүүлэхийг хориглосон журам гаргажээ. Түүнчлэн “Delta Airlines” компани хувцаслалтыг тодорхой заагаагүй ч "Зорчигчийн зан байдал, хувцаслалт, эрүүл ахуй, үнэр зэрэг нь бусдад таагүй сэтгэгдэл төрүүлэх, зорчигчдын сэтгэл санаанд сөргөөр нөлөөлөх тохиолдолд үйлчилгээ үзүүлэхээс татгалзана” гэсэн журам гаргасан байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.