images

“Зүрх мартахгүй” төслийн эмч нар, хагалгаанд орох хүүхдүүдийг МИАТ ХК үнэгүй тээвэрлэнэ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2025-01-28


   Эмч Б.Болдсайханы удирдан хэрхэгжүүлдэг “Зүрх мартахгүй” төслийн багийн эмч мэргэжилтнүүдийг "МИАТ" ХК олон улс болон алслагдсан аймгуудад үнэгүй тээвэрлэхээр боллоо. Мөн орон нутгаас Улаанбаатар хотод зүрхний хагалгаанд орох хүүхдийг асран хамгаалагчийнх нь хамт үнэгүй тээвэрлэхээр болсон байна. МИАТ компанийн удирдлагууд “Зүрх мартахгүй” төсөл дээр хамтран ажиллах “Харилцан ойлголцлын санамж бичиг”-ийг өчигдөр "Бундан" ТББ-тай байгуулжээ. Санамж бичигт тусгаснаар, төрөлхийн зүрхний өвчтэй, эмнэлгийн тусламж нэн шаардлагатай хүүхдүүдэд үзлэг хийхээр орон нутагт зорчих зүрхний эмч нарт үнэгүй тийз олгох ажээ. Дөрөв дэх жилдээ үргэлжилж байгаа “Зүрх мартахгүй” төслийн эмч нар өнгөрсөн хугацаанд Монгол орны 21 аймаг, 300 сумыг хоёр удаа бүтэн тойрсон бөгөөд цаашид Хойд Солонгос, Киргиз, ОХУ-ын Тува, Бутан улсад очиж, шаардлагатай хүүхдүүдэд эрүүл мэндийн тусламж үзүүлэх юм.  

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.