Батлан хамгаалах яам шинэ “Airbus” нисдэг тэрэг худалдаж авчээ
Чихэнд чимэгтэй
2025-01-28
Батлан хамгаалах салбар “Airbus” үйлдвэрийн цоо шинэ нисдэг тэрэгтэй болжээ. Агаарын хөлгийн үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч "Airbus" компанийн Н-145 нисдэг тэргийг өнөөдөр Батлан хамгаалах яам хүлээн авч, дагалдах хэрэгслүүдийг угсарч эхэлсэн байна. Хос хөдөлгүүртэй H145 нисдэг тэрэг захиалгаас хамааран багийн хоёр гишүүнийг оролцуулаад 11 хүн тээвэрлэх боломжтой бөгөөд зорчигч тээвэрлэхээс гадна эмнэлгийн яаралтай тусламж, эрэн хайх, аврах, нийтийн болон аж ахуй, цэрэг тагнуулын зорилгод ашиглах бололцоотой юм. Дашрамд дурдахад, Монгол улсад нисэх хүчин үүссэний 100 жилийн ой энэ жил тохиож байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.