Япон: Жижиг, дунд бизнесийн чадварлаг менежер эрэлт ихтэй байна
Анд нөхдийн мэдээ
2025-01-29
Япон улсад дотоодын 6000 орчим аж ахуйн нэгж байдгийн 99 хувь нь жижиг, дунд үйлдвэр ажээ. Сүүлийн үед тус улсын үндэсний үйлдвэрлэлийг дэмжигч жижиг, дунд бизнес эрхлэгчид цаашид компанийн нь үйл ажиллагааг залгамжлан авч явах сайн менежер олдохгүй байгаагаас үүд хаалгаа барих хямрал нүүрлээд байгаа ажээ. NHK телевизийн мэдээлснээр 2025 оны сүүл гэхэд 1 сая орчим хуучин бизнесүүд залгамжлагчгүйгээс хаагдах эрсдэл тулгараад байгаа гэнэ. Өнгөрсөн онд 100 гаруй жилийн түүхтэй 145 хуучин аж ахуйн нэгж хаалгаа барьжээ. Тиймээс жижиг, дунд бизнес эрхлэгчид өөрийн бизнесийг залгамжлан авч явах авьяас чадвартай сайн менежерийн эрэлд гарч, гадаадын улс орноос хүртэл чадварлаг боловсон хүчин элсүүлж аваад байгаа ажээ. Тоттори мужийн захиргаа хувийн компаниудтай хамтран залгамж халаа бэлдэх тусгай сайт нээн ажиллуулж байна. Чадварлаг менежерүүд тус сайтад хандан ажилд орох хүсэлт гаргахад аж ахуйн нэгжүүд өргөдлийг хянан үзээд ажлын ярилцлага хийнэ. Ярилцлагад орох зардал, замын зардал, мөн байр, унааны зардлыг орон нутгийн төсвөөс гаргах юм байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.