Өмнөговь аймаг Улаанбаатар дахь оюутнууддаа хотхон барьж өгч байна
Чихэнд чимэгтэй
2025-01-29
Өмнөговь аймаг орон нутгийн төсвөөсөө 10 тэрбум төгрөг гаргаж Улаанбаатар хотод сурч буй оюутнууддаа зориулан 2019 онд хотхон барьж эхэлсэн билээ. Нийт 500 оюутны багтаамжтай 11 давхар уг барилгын ажил дуусах шатандаа орсныг МОНЦАМЭ агентлаг өчигдөр мэдээллээ. Хотхоны 4-10 давхарт оюутнууд байрлах бол дөрвөөс доош давхрыг үйлчилгээний зориулалтаар ашиглах аж. Тухайлбал, оюутнууд хотхон дотроо номын сан, зоогийн газар, кофе шоп, спорт заалаар үйлчлүүлэх юм байна. Барилгын гадна ажлууд бүрэн дууссан бөгөөд дотоод тохижилт, тоног төхөөрөмж худалдан авах ажлууд үлджээ. Улаанбатар хотод энэ хичээлийн жилд Өмнөговь аймгийн 1300 гаруй оюутан суралцаж байгаагаас 516 нь Даланзадгад сумын суралцагчид аж. Мөн орон нутгийн тэтгэлэгт хөтөлбөрт нийт 137 оюутныг хамруулсныг тус аймгийн ЗДТГ-аас мэдээлж байв.
Гэрэл зургийг: "Даланзадгад хот" Фейсбүүк хуудаснаас.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.