Энэ жил Монголд 83.7 мянган ажиллах хүчний эрэлт бий болно
Чихэнд чимэгтэй
2025-01-29
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сургалт, үнэлгээ, судалгааны институт 2024 онд гурван сэдвээр хийсэн судалгааны тайлангаа өчигдөр танилцууллаа. Үүнд хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, цалингийн бүтэц, хөдөлмөрийн зах зээлийн дунд хугацааны эрэлт, нийлүүлэлтийн таамаглалыг судалж шинжилсний үр дүнгээс сонирхуулбал, дотоодын хөдөлмөрийн зах зээлд 2025 онд 83.7 мянган ажиллах хүчний эрэлт үүсэх ажээ. Манай улсад гурван ажлын байр тутмын хоёр нь оны эхний хагас жилд бий болдог ажээ. Энэ нь хөдөлмөрийн зах зээлд улирлын онцлогтой ажлын байр түгээмэл байдагтай холбоотой гэнэ. Сүүлийн 10 жилд гэхэд улсын хэмжээнд ажиллах хүчний эрэлт 52 мянгаас 95 мянгын хооронд хэлбэлзэж, жилд дунджаар 76.2 мянга байсан бол 2025 онд энэ үзүүлэлт 83.7 мянга болох ажээ. Түүнчлэн эдийн засгийн өсөлт, бууралт, цар тахлаас үүдэлтэйгээр 2019-2021 онд бодит цалин 2.1 хувиар өссөн бол 2023 онд 45.8 хувиар өсчээ. Эдгээр судалгаа нь хөдөлмөрийн зах зээлийн богино хугацааны ажиллах хүчний эрэлтийг тодорхойлон бодлого боловсруулагч, шийдвэр гаргагч, ард иргэдийг шаардлагатай мэдээллээр хангах ач холбогдолтой юм. Судалгааны үр дүнтэй энэ линкээр орж дэлгэрэнгүй танилцах боломжтой.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.