images

Хятадын жуулчны компаниар дамжуулан Умард Солонгост аялж болно

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2025-01-29


   Хятадын аялал жуулчлалын компани ирэх гуравдугаар сараас эхлэн Умард Солонгосын Расон хотын эдийн засгийн тусгай бүсэд хуурай замаар аялах гадаадын жуулчдыг бүртгэж эхлээд байгаа талаар “Radio Free Asia” (RFA) мэдээлэв. Мэдээнд дурдсанаар Хятадад төвтэй, Хойд Солонгост үйл ажиллагаа явуулдаг “Young Pioneer Tours” аялал жуулчлалын компани гуравдугаар сарын 2-ноос 6-ны өдрүүдэд Расонд дөрвөн шөнө, таван өдрийн турш аялах хөтөлбөрийг цахим хуудсандаа нийтэлжээ. Компанийн мэдээлснээр, жуулчид Хятадын зүүн хойд Жилин мужийн Яньжи хотоос автобусанд суун хөдөлж, Хятад, Умард Солонгосыг холбосон “Найрамдлын гүүр” (хуучнаар Ялу мөрний гүүр)-ээр дамжин Умард Солонгост нэвтрэх ажээ. Энэ үеэр хоёр улсыг холбосон авто болон төмөр замууд худалдааны зориулалттай ачааны машин, галт тэрэг төдийгүй суудлын машинд нээлттэй болно. Жуулчид Расон хотод гурав хоног саатаж, орон нутгийн ресторан, сургууль, музей, оёдлын үйлдвэр, “Golden Triangle” банкаар зочлох ажээ. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.