images

Хятадын цагаан сар: Роботууд бүжгээр мэндчилгээ дэвшүүлжээ

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2025-01-29


   Хятад, Өмнөд Солонгос, Вьетнам, Малайз, Сингапур зэрэг Азийн хэд хэдэн оронд өнөөдөр модон могой жилийн хаврын баяр эхэлж байна. Өчигдөр болсон Хятадын Хаврын баярын гала тоглолтод “Unitree” робот үйлдвэрлэгч компанийн хүн дүрст 16 робот 16 бүжигчинтэй хослон үндэсний арчууртай бүжиг бүжиглэжээ. Хан үндэстнүүдийн янько ардын бүжигт арчуурыг агаарт дэрвүүлж, эргэлдүүлэн бүждэгийг робот механик гараараа сурамгай хийсэн байна. Учир нь, роботын хийх бүжгийн бүх хөдөлгөөнийг хиймэл оюун ухаанаар удирдаж, тайзан дээр байрлал нь автоматаар солигдож байсан аж. Сонирхуулахад, Төвөдийн Лосар ирэх сарын 28-нд, Монголын Цагаан сар гуравдугаар сарын 1-нд болно.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.