Казахстан улс занар олборлож эхэлнэ
Анд нөхдийн мэдээ
2025-01-29
Казахстан улс нефтийн үнийн уналтаас болж удааширсан эдийн засгаа хөгжүүлэхийн тулд энэ оны эцэс гэхэд занарын олборлож эхлэхээр болсон тухай тус улсын ерөнхий сайд Ольшас Бектенов мэдэгдэв. Мөн ерөнхийлөгч Касым Токаев Засгийн газрын хуралдааны үеэр тус улс зөвхөн түүхий нефтийн нөөц төдийгүй занарын нефтийн нөөцөө ашиглах шаардлагатай байгааг онцолжээ. Казахстаны дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ) өнгөрсөн онд 4.8 хувиар өссөн ч инфляци 8.6 хувьтай өндөр хэвээр байгаа бөгөөд улсын мөнгөн тэмдэгт тенгегийн ам.доллартай харьцах ханш унасаар байна. Украины дайнаас хойш худалдааны түнш Орост тавьсан барууны хориг арга хэмжээний үр нөлөө тус улсад ч мэдрэгдэж байна. Мөн ерөнхий сайд удахгүй анхны атомын цахилгаан станц барих гэрээнд гарын үсэг зурж, хоёр, гуравдугаар станцын байршлыг шийднэ гэж мэдэгдсэн байна. 2019 онд АЦС нэвтрүүлэх санал гаргаж, олон нийтийн эсэргүүцэлтэй тулгарсан Казахстаны эрх баригчид өнгөрсөн оны аравдугаар сард бүх нийтийн санал асуулга явуулахад 70 гаруй хувийн саналаар дэмжигджээ. Анхны атомын цахилгаан станц барих тендерт Өмнөд Солонгос, Хятад, Франц, Оросын компаниуд өрсөлдөж байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.