Энэтхэгийн улс тунхагласны баярт ҮБХИС-ийн сонсогч нар оролцов
Чихэнд чимэгтэй
2025-01-29
Бүгд найрамдах Энэтхэг улс тунхагласны 76 жилийн ойн баяр энэ сарын 26-нд болсон билээ. Уг баярт Монголын Үндэсний Батлан хамгаалахын их сургуулийн ЦНДС-ийн инженер, химийн тэнхимийн дарга, дэд хурандаа Л.Чинзоригоор ахлуулсан зургаан сонсогч оролцсон байна. Тус өдөр нь Энэтхэгийн үндэсний гурван баярын нэг бөгөөд бүх нийтийн амралтын өдөр юм. Энэтхэгчүүд 1947 оны наймдугаар сарын 15-ныг Их Британийн колоничлолоос гарсан тусгаар тогтнолын баяр болгон тэмдэглэдэг бол түүнээс гурван жилийн дараа 1950 оны нэгдүгээр сарын 26-нд Үндсэн хуулиа баталсан өдрөө Бүгд найрамдах улс тунхагласны баяр болгон тэмдэглэдэг аж. Учир нь, тусгаар тогтнолоо зарласнаасаа хойш өөрсдийн Үндсэн хуулиа баталтлаа 1935 оны колонийн хуулийг даган мөрдөж байв. Тэд улс тунхагласны баяраараа Шинэ Делид цэргийн томоохон жагсаал хийдэг бөгөөд үүнд нь гадаадын цэрэг, армийнхан урилгаар оролцдог байна. Мөн энэ жилийн хүндэт зочин нь Индонезийн ерөнхийлөгч Прабово Субянто болсон бол өмнө жилийнх нь Францын Эммануэль Макрон байсан юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.