images

Жисү “Warner Records” компанитай хамтран ажиллаж буйгаа зарлав

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2025-01-29


   Өмнөд Солонгосын “Blackpink” хамтлагийн гишүүн Жисү “Amortage” нэртэй анхны мини цомгоо ирэх сарын 14-нд гаргахаа зарласан билээ. 2024 онд дуучин, жүжигчний буюу хамтлагаас бусад үйл ажиллагаагаа үргэлжлүүлэхээр “Blissoo” компаниа үүсгэн байгуулсан тэрбээр АНУ-ын “Warner Records” компанитай хамтран ажиллаж буйгаа өнөөдөр албан ёсоор зарлав. Учир нь, шинэ цомгоо тус компанитай хамтран бүтээжээ. Ингэснээр “Blackpink” хамтлагийн дөрвөн гишүүн тус бүр АНУ-ын хөгжмийн компанитай хамтран ажилладаг боллоо. Хамгийн түрүүнд Лисагийн “LLoud” компани “RCA Records”, түүний араас Жэннигийн “Odd Atelier” компани “Columbia Records” компанитай гэрээ байгуулсан. Дараа нь хувийн үйл ажиллагаагаа “Black Label”-д даатгасан Рөүз “Atlantic Records” компанитай гэрээ байгуулсан юм. Тэд зөвхөн хамтлагийн үйл ажиллагаагаа “YG Entertainment” компанитай үргэлжлүүлэхээр болсон бөгөөд энэ онд шинэ цомог гаргаж, аялан тоглолт эхлүүлэхээр зэхэж буйгаа албан ёсоор мэдэгдсэн билээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.