images

Хавдрын эмч нар Женевт гурван сар сурна

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2025-01-30


   Хавдар судлалын үндэсний төвийн мэс засалч Б.Азжаргал, тус төвийн онкологич, радиологич Д.Саранзаяа нар Швейцарын холбооны улсын Женев хотын их сургуулийн эмнэлэгт гурван сарын хугацаанд мэргэжил дээшлүүлж байна. Монгол эмч нар тус эмнэлгийн профессор Оливер Мишелинээр ахлуулсан хавдар судлалын тасаг болон профессор Фредрик Трипонээр ахлуулсан мэс заслын тасагт дархлааны эмчилгээ, хэвлий, цээжний эрхтэнд хөнөөл багатай дурангийн мэс засалд суралцаж байгаа ажээ. Эдгээр мэс засал нь Монголд төдийлөн хүртээмж багатай бөгөөд дэлхий дахинаа орчин үеийн хорт хавдар судлалын чухал бүрэлдэхүүн хэсэг болдог байна. Швейцарын холбооны улсын эрүүл мэндийн салбарт тэргүүлэх байр эзэлдэг Женевийн эмнэлэг нь манай хавдрын эмнэлэгтэй бодитой хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхээр 2022 оны есдүгээр сараас ажиллаж эхэлсэн билээ. Энэ хугацаанд хоёр эмнэлгийн удирдлагууд харилцан айлчлал хийж, тогтмол цахимаар уулзаж, холбоотой ажилласны үр дүнд өнгөрсөн оны есдүгээр сард санамж бичиг байгуулан, ХСҮТ-ийн хоёр залуу мэргэжилтэнг тус бүр гурван сарын хугацаатай туршлага судлуулах төслийг эхлүүлсэн юм. Мөн төслийн хүрээнд манай талаас олноор өвчилж буй хавдрын тодорхой төрлүүдийг эмчилж буй туршлагаасаа нөгөө талд хуваалцана.

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.