Гачууртын эрүүл мэндийн төв шинэ барилгатай боллоо
Чихэнд чимэгтэй
2025-01-30
Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Гачуурт тосгоны Эрүүл мэндийн төвийн шинэ барилга ашиглалтад оржээ. Хэвтэн эмчлүүлэх 25 ортой, шүд, хэвлийн эхо, цээжний рентген, сэргээн засах, уламжлалт анагаах ухааны тасагтай тус төв нь сард 65-80 хүнд өдрийн эмчилгээ хийх хүчин чадалтай. Мөн байршлын хувьд 22 болон 33 дугаар хорооны 7538 иргэдэд ойртсон байна. Гачуурт тосгоны Эрүүл мэндийн төв 1961 оноос эхлэн үйл ажиллагаа явуулж, барилга нь ашиглалтын шаардлага хангахгүй болсноор 2023 онд шинэ төв барих ажлыг эхлүүлжээ. Барилгыг улсын төсвийн хөрөнгөөр барьсан бол төвд шаардлагатай эмнэлгийн тоног төхөөрөмж, хэрэгслийг нийслэлээс энэ онд шийдэж өгөх ажээ. Баянзүрх дүүргээс мэдээлж буйгаар, тус төв алсын дуудлагаар буюу 65 км-ийн замыг туулан, иргэдэд эрүүл мэндийн тусламж үзүүлдэг. Мөн зуны дэлгэр цагт иргэд зусландаа гардаг бөгөөд энэ тоог нэмбэл ойролцоогоор 10 мянга гаруй хүнд үйлчилдэг байна. Шинэ эмнэлэг нээгдсэнээр эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар хүртээмж сайжирч, хүчин чадал нь дөрөв дахин нэмэгдэж байгаа ажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.