images

Цагаан ордны түүхэн дэх хамгийн залуу хэвлэлийн төлөөлөгч хэрхэн ажиллах вэ?

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2025-01-30


   АНУ-ын Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Каролин Левитт анхны хэвлэлийн бага хурлаа хийв. Тэрбээр "Цагаан ордныг сурвалжлах зөвшөөрөл авах хүсэлт гаргахын тулд хууль ёсны мэдээний контент бэлтгэдэг хэвлэл мэдээллийн хэрэгслээс гадна нөлөөлөгчид, подкастеруудыг хүртэл баяртайгаар хүлээн авах болно" гээд шалгуур хангасан хүмүүст нэвтрэх үнэмлэх олгох болсноо мэдэгджээ. Улмаар Цагаан ордны түүхэн дэх хамгийн залуу хэвлэлийн төлөөлөгчийн хувьд уг танхимыг илүү шинэлэг байдлаар удирдана гэдгээ дурдсан байна. Хэвлэлийн танхимд албан ёсны хэвлэл мэдээллийн байгууллагатай хамааралгүй, цахим нөлөөлөгч зэрэг ганцаарчилсан хүмүүс зориулсан шинэ суудал бий болгожээ. Мөн Жо Байдены засгийн үед зөвшөөрөл нь хүчингүй болсон 440 сэтгүүлчийн эрхийг сэргээхээр ажиллаж байна гэдгээ хэлсэн байна. 1997 онд төрсөн К.Левитийг Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгчөөр томилсон нь олон нийт, ялангуяа залуу үеийнхэнтэй харилцах харилцааг нэмэгдүүлэх зорилготой гэж шинжээчид тайлбарлаж байна. Тэрбээр өнгөрсөн жилийн ерөнхийлөгчийн сонгуулиас хойш Д.Трампын хэвлэлийн төлөөлөгчөөр ажиллаж ирсэн юм.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.