images

Хятад, Энэтхэгийн харилцаа сайжирсаар

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2025-01-30


   Хятадын Гадаад хэргийн дэд сайд Сун Вэйдунь, Энэтхэгийн Гадаад хэргийн дэд сайд Викрам Мисри нар энэ сарын 26-27-нд Бээжин хотноо уулзаж хэд хэдэн зөвшилцөл хийжээ. Тэдний уулзалтын гол зорилго нь хоёр орны харилжааг хөгжүүлэх, сайжруулах хэмжүүрийг харилцан тохиролцох, ОХУ-ын Казань хотод хоёр ерөнхийлөгчийн уулзаж ярилцсаныг ажил хэрэг болгох хэмээн Хятадын хэвлэлүүд мэдээлэв. Уулзалтын үеэр Энэтхэгийн тал ШХАБ-ыг бүрэн дэмжиж, уулзалт чуулгануудад идэвхтэй оролцохоо илэрхийлсэн байна. Мөн талууд шууд нислэгтэй болохоор тохиролцсон аж. Талууд 1950 онд дипломат харилцаатай болсон бөгөөд энэ онд 75 жилийн ойгоо хамтран зохион байгуулах болон бусад хамтын ажиллагаагаа сайжруулахаар ярилцжээ. Жишээ нь, Төвөдийн Кайлаш Мансароварт Энэтхэгийн мөргөлчдийг хүлээн авах, харилцан сэтгүүлчид солилцох зэргийг тохиролцсон байна. 2024 онд Энэтхэг улс Хятадаас 65.89 тэрбум, Хятад улс Энэтхэгээс найман тэрбум долларын бараа бүтээгдэхүүн импортоор авчээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.