images

Дональд Трамп Хойд Солонгосыг цөмийн зэвсгээс ангижруулах бодлогоо үргэлжлүүлнэ

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2025-01-30


   АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп бүрэн эрхийнхээ хугацаанд БНАСАУ-ыг цөмийн зэвсгээс бүрэн ангижруулах бодлого баримтална гэдгийг мэдэгдлээ. Цагаан ордны Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хэвлэлийн төлөөлөгч Брайан Хьюз дотоодын хэвлэлийнхний асуултад хариулахдаа, "Ерөнхийлөгч анхны бүрэн эрхийнхээ хугацаанд ажиллаж байсан шигээ Хойд Солонгосыг цөмийн зэвсгээс бүрэн ангижруулах бодлогоо үргэлжлүүлнэ" гэв. Мөн Д.Трамп Хойд Солонгосын удирдагч Ким Жон Унтай найрсаг сайн харилцаатай явж ирсэн бөгөөд өнгөрсөн хугацаанд өөрийн хүч нөлөө, дипломат ур чадвараараа цөмийн зэвсгээс бүрэн ангижрах тухай дээд хэмжээний уулзалтыг хийж чадсан болохыг онцолжээ. Харин энэ асуудалд ямар нэгэн буулт хийх бодолгүй байгааг дурдсан байна. Үүний зэрэгцээ Д.Трамп “Fox News” телевизэд өгсөн ярилцлагадаа, Хойд Солонгос-АНУ-ын дээд хэмжээний уулзалтын дипломат харилцааг сэргээх бодолтой байгаагаа илэрхийлж, Ким Жон Ун бол ухаалаг, хэрсүү залуу гэдгийг тодотгоод түүнтэй дахин уулзана гэдгээ хэлсэн байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.