Украин: Тулаанд амь үрэгдсэн хойд солонгос цэрэг “Samsung 2G” маркын гар утастай явжээ
Анд нөхдийн мэдээ
2025-01-30
ОХУ-ын төлөө дайтаж яваад Курскт амь үрэгдсэн Хойд солонгосын хоёр цэргийн эд зүйлс дунд Өмнөд Солонгосын “Samsung 2G” буюу товчлууртай гар утас, баримт бичиг, цэргийн зэвсэг олсноо Украинын арми мэдээлэв. Цэргүүд “AK-12” буу, “1PN139-1” шөнийн дуран, “1P87” тусгал тааруулагч, “DL-5” байршил тогтоогчтой буюу маш сайн зэвсэглэсэн байжээ. Харин гар бичмэл дээр тулааны талбарт ашиглах “Зогс”, “Гараа өргө”, “Бүсээ тайл”, “Дроныг хааш хөөргөсөн бэ” гэх мэт үгсийг солонгосоор бичсэн байсан гэнэ. Украины ерөнхийлөгч Владимир Зеленский галын шугаманд 12 мянган хойд солонгос цэрэг байлдаж байгаа хэмээн тооцоолсноо зарлаад байгаа юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.