images

Олон улсын Олимпын хорооны ээлжит чуулган Швейцарт эхэллээ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2025-01-30


   Олон улсын Олимпын хорооны ээлжит чуулган Швейцар улсын Лозанн хотноо өнөөдөр эхэлж, хорооны ерөнхийлөгчид нэр дэвшигч долоон гишүүний мөрийн хөтөлбөр, танилцуулгыг хүлээн авах гэж байна. Улмаар ирэх гуравдугаар сард Грек улсын Афин хотноо болох 144 дүгээр чуулганаар 2025-2028 оныг хүртэл хорооны ерөнхийлөгчөөр ажиллах хүнийг сонгохоос гадна “Лос Анжелес-2028” зуны Олимпын наадмын хөтөлбөрт боксын спортыг үлдээх эсэх чухал асуудлуудыг хэлэлцэж шийднэ.  Тэгвэл энэ удаагийн чуулганы үеэр Монголын Үндэсний Олимпын хорооны гишүүн Б.Баттүшиг ОУОХ-ны Ерөнхийлөгч Томас Бахтай уулзаж, спортын салбарын томоохон арга хэмжээг эх орондоо зохион байгуулах талаар ярилцсаныг МҮОХ-оос мэдээлэв. 

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.