“Toyota Motors” шинэ автомашины борлуулалтаараа тав дахь жилдээ дэлхийд тэргүүлэв
Анд нөхдийн мэдээ
2025-01-30
Японы “Toyota Motors” групп өнгөрсөн онд дэлхий даяар 18.2 сая шинэ автомашин борлуулж, тав дахь жилдээ нэгдүгээрт жагслаа гэж “Киодо News” мэдээлэв. Энэ нь тус компанитай тэргүүн байрын төлөө өрсөлдөж байгаа Германы “Volkswagen” группын борлуулалтаас 1 сая гаруй нэгжээр илүү юм. Харин өнгөрсөн онд “Toyota Motors”-ын борлуулалт буурсан нь чанарын гэрчилгээний маргаантай асуудлаас болж зарим үйлдвэрүүд үйл ажиллагаагаа түр зогсоосон, түүнчлэн Хятадын зах зээлд өрсөлдөөн ширүүссэнтэй холбоотой гэж тус агентлаг тайлбарласан байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.