images

Цагаан сар дөхсөн учир махны экспортыг хязгаарлана

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2025-01-30


   Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар махны экспортод ирэх зургаадугаар сарын 1 хүртэл квот тогтоохоор боллоо. Улсын хэмжээнд өнгөрсөн онд 57.6 сая толгой мал тоологдсоноос 6.1 сая толгой мал буюу 160 мянган тонн махыг 2025 онд дотооддоо хэрэглэх бол экспортод гурван сая толгой мал буюу 72.3 мянган тонн махыг гаргана гэж тооцоолж байв. Тэгвэл малчид болон махны худалдаа эрхлэгчид бэлтгэсэн махаа заасан хугацаанд дотоодын хэрэгцээг хангах ёстой ажээ. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр мэдээлж буйгаар, цагаан сарын баяр дөхөж, махны эрэлт хэрэгцээ ихсэж үнэ нэмэгддэг учир гадагшаа гаргах махыг тодорхой хэмжээгээр хязгаарлаж үнийг тогтворжуулахыг зорьж байгаа ажээ. Иймд дотоодын махны нийлүүлэлтийг нэмэгдүүлнэ гэсэн байна. Түүнчлэн өчигдрийн хуралдаанаар самнасан ноолуурыг хоёрдугаар сарын 1-нээс эхэлж экспортод гаргаж, Атрын дөрөвдүгээр аяныг хэрэгжүүлэн шинээр 200 мянган га талбайд тариалалт хийхээр шийдвэрлэжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.