Дугуйчин С.Жамбалжамц “Tour of Sharjah-2025” тэмцээнд тавдугаар байр эзэллээ
Чихэнд чимэгтэй
2025-01-30
АНЭУ-д энэ сарын 24-28-нд болсон 10 дахь удаагийн засмал замын дугуйн “Tour of Sharjah-2025” тэмцээнд манай улсаас Үндэсний шигшээ багийн тамирчид болох С.Жамбалжамц, Б.Тэгшбаяр нар оролцлоо. Тэмцээнд 23 орны 29 мэргэжлийн багийн 174 тамирчин оролцож таван өдрийн дотор 526.26 км замыг туулж өрсөлдсөн байна. Улмаар С.Жамбалжамц эхний гараанд хүрэл медаль хүртэж, таван өдрийн нийлбэр дүнгээр тавдугаар байрт орж чансааны оноогоо 15-аар ахиуллаа. Харин дугуйн спортын Монголын анхны ДАШТ-ий медалийг авч байсан Б.Тэгшбаяр 21 дүгээр байрт оржээ. С.Жамбалжамц бол ”Ханжөү-2022” Азийн зуны спортын наадмаас хүрэл медаль хүртсэн, Парисын Олимпын наадамд оролцсон Монголын анхны тамирчин юм. Тэрбээр 2023 оны наймдугаар сард Турк улсад болсон "Grand prix Develi" тэмцээнд түрүүлснээс гадна өнгөрсөн онд Хятадад болсон хэд хэдэн олон улсын тэмцээнд хоёр, гуравдугаар байр эзэлсэн билээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.