Японы эзэн хааны гэр бүл Монголд айлчлахаар төлөвлөжээ
Чихэнд чимэгтэй
2025-01-31
Японы эзэн хаан Нарүхито, Хатан хаан Масако нар ирэх долдугаар сард Монголд айлчлахаар төлөвлөж байгааг japantimes сайтад өчигдөр мэдээллээ. Энэ нь эзэн хааны гэр бүлийн 2023 онд Индонез, 2024 онд Их Британид хийсэн айлчлалын дараах гадаадад хийж буй гурав дахь сайн санааны айлчлал болох юм. Эзэн хааны гэр бүл Монголд Үндэсний их баяр наадмын үеэр ирж оролцохоос гадна дэлхийн хоёрдугаар дайны үед ЗХУ-д олзлогдон Монголд амиа алдсан япон цэргүүдийн дурсгалын хөшөөнд цэцэг өргөх ажээ. Япончууд дэлхийн II дайнд бууж өгсний 80 жилийн ой энэ онд тохиож байгаа юм. Эзэн хаан Нарүхито 2007 онд угсаа залгамжлах ханхүү байхдаа айлчлалынхаа үеэр уг хөшөөнд зочилж байжээ. Хоёр улсын засгийн газар амиа алдсан япончуудыг дурсгалын хүндэтгэх зорилгоор уг хөшөөг 2001 оны 10 дугаар сард Улаанбаатар хотын ойролцоо босгосон юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.