Өмнөд Солонгос улс Улаанбаатарын агаарын чанарыг сайжруулах хүсэлт тавьжээ
Чихэнд чимэгтэй
2025-01-31
Өмнөд Солонгосын Агаар чийгшүүлэгчдийн холбооны төлөөлөгчид энэ сарын 24-ний өдөр НИТХ болон Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын дарга нартай уулзаж, Улаанбаатарын агаарын чанарыг сайжруулахад хамтарч ажиллах хүсэлтээ илэрхийлжээ. Тус холбооноос өмнө нь нийслэлийн алслагдсан дүүргийн сургуулиудад агаар цэвэршүүлэх тоног төхөөрөмж хандивлаж байсан бөгөөд удахгүй ашиглалтад орох Хүүхэд, ахмадын эмнэлэгт агаар цэвэршүүлэх тоног төхөөрөмжөө хандивлахаар Монголд ирсэн байна. Өдгөө агаарын бохирдлоо шийдэж чадсан тус улсын нийслэл Сөүл хот 2010 оны эхэн үед агаарын бохирдол, тоосжилт өндөртэй байжээ. Тухайн үеийн Засгийн газраас хувийн хэвшлийн компани, аж ахуйн нэгжтэйгээ хамтарч, олон төсөл, арга хэмжээг хэрэгжүүлж, агаарын бохирдолтой тууштай тэмцсэнээс гадна 2016 онд Агаарын бохирдлын эсрэг хууль баталж, урт хугацаанд агаарын чанарыг сайжруулахын тулд үйлдвэрлэлийн системээ сайжруулах зэрэг томоохон ажлуудыг төлөвлөж байжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.