images

Хавайд монгол уран бүтээлчдийн үзэсгэлэн гарна

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2025-01-31


   АНУ-ын Хавайн арлын Хонолулу хотын “East-West Center” галерейд монгол уран бүтээлчдийн “Healing Nature” контемпорари үзэсгэлэн ирэх сарын 9-нөөс тавдугаар сарын 4 хүртэл гарахаар боллоо. Үзэсгэлэнг дэглээчээр куратор Б.Цэцэгбадам ажилласан байна. Ирэх сарын 9-нд болох нээлтийн үеэр урлагийн тоглолт үзүүлэхээс гадна уран бүтээлчид калиграфаар бичих ажээ. Үзэсгэлэнд, Б.Номин, Б.Баатарзориг, Г.Гэрэлхүү, Ж.Анунаран, Д.Амараа, Д.Соёлмаа, Э.Энхзаяа, Э.Цагаанцоож, Б.Дөлгөөн, Х.Энхномин, О.Үржинханд, Ц.Бямбажав нар бүтээлээ дэлгэнэ. Тэд нүүдэлчин соёл, орчин үеийн монголчуудын амьдрал, уламжлалт хувцас, байгаль, тайвршах аргуудын өөрчлөлт, харилцан шүтэлцээнд тулгуурлан уран бүтээлээ төрөл бүрээр туурвижээ. Учир нь, үзэсгэлэнд зөвхөн уран зураг бус гэрэл зураг, баримал, калиграф, нэхмэл, холимог медиа болон видео бүтээл тавих юм.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.