images

Хоошёорюү С.Бямбасүрэн аваргын ёслолдоо бэлдэж байна

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2025-01-31


   Японы мэргэжлийн сүмо бөхийн 74 дэх ёкозүна Хоошёорюү С.Бямбасүрэн уламжлалт цүна-үчи буюу тэргүүн цолтой бөхийн хийдэг цагаан олстой ёслолд суралцаж байна. Түүнд ёкозүнагийн ёслолыг АНУ-ын Хавайн арлаас төрсөн, анхны гадаад аварга Мүсашимарү заав. Хоошёорюү авга ах Асашёорюүг дуурайн 7.8 кг жинтэй, энгийнээс арай зузаан олс зүүх хүсэлт тавьжээ. Тэрбээр сэтгүүлчдэд “Би энэ ажлыг хийх зөв хүн мөн эсэхийг гайхаж байна. Миний хариуцлага улам нэмэгдлээ” гэжээ. Харин Мүсашимарү аварга “Хоёр, гуравхан оролдлогын дараа тэр ёслол хийж сурсан” гэсэн байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.