images

Япон: Гадаад ажилчдын тоо нэмэгдэж байна

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2025-01-31


   Японы Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн халамжийн яамны статистик мэдээллээр тус улсад ажиллаж буй гадаад ажилчдын тоо өмнөх оныхоос 253.912 (12.4 хувь)-аар нэмэгдэж, өнгөрсөн оны аравдугаар сарын эцсийн байдлаар 2.302.587 болсон тухай "Nihon Keizai Shimbun" сонин мэдээлэв. Энэ нь тус яамнаас яамнаас 2008 онд статистик мэдээ гаргаж эхэлснээс хойших хамгийн өндөр үзүүлэлт ажээ. Улс орноор нь авч үзвэл Вьетнам ажилчид хамгийн их буюу 577.008 хүн, Хятад 408.805, Филиппин 245.565, Өмнөд Солонгос 75.000 хүн ажиллаж байна. Эдгээр статистик нь ажил олгогчид ажиллуулж буй гадаад ажилчдаа эрх бүхий байгууллагад тайлагнасан тайланд үндэслэсэн мэдээлэл юм. Гадны ажилчдын тоо нэмэгдэх болсон шалтгаан нь ажиллах хүчний хомсдол, хүн амын насжилттай холбоотой хэмээн дүгнэжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.