images

Э.Сумьяабазар УАШТ-ий дрон угсрах төрөлд тэргүүн байр эзэллээ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2025-01-31


   Монголын анхны нисгэгчгүй нисэх төхөөрөмж жолоодлогын улсын аварга шалгаруулах тэмцээний дрон өөрөө угсрах төрөлд Шинжлэх ухааны академийн Физик, технологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Э.Сумъяабазар тэргүүн байр эзэллээ. Тэрбээр мөн тэмцээний тоглоомын төрлөөс мөнгөн медаль хүртжээ. Түүний хувьд энэ уралдаанд эрдэм шинжилгээний ажилтан Б.Марал болон Хил хамгаалах ерөнхий газрын албан хаагчидтай хамтарч баг болон оролцсон байна. Мэргэжлийн, сонирхогчдын, тоглоомын, өөрөө угсрах гэсэн дөрвөн төрлөөр явагдсан тус уралдаанд оролцогчид 20 метр өргөн, 25 метр урттай, таван метрийн өндөр талбайд тусгайлан зассан саад дундуур өгсөх, уруудах нислэг үйлдэж, талбайн дунд байрлах объектын 360 градус дүрс бичлэгийг аваад үргэлжлүүлэн дроныг барианд буулгах даалгаврыг гүйцэтгэжээ. Улмаар нислэгийн хугацаа болон ашигтай дүрс авсан үзүүлэлтийн оноогоор эрэмбэлэгдэж, шилдгүүдийг тодруулсан байна. Тус тэмцээнийг зохион байгуулснаар нисгэгчгүй нисэх төхөөрөмж буюу дрон бүтээх, программчлах, жолоодох ур чадварыг сайжруулах, шинэ технологийг нутагшуулахыг зорьжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.