images

Маргаашаас 1000 төгрөг төлж нийтийн тээврээр зорчино

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2025-01-31


   Нийтийн тээврийн бодлогын газар, "Улаанбаатар смарт карт" компаниас маргааш буюу хоёрдугаар сарын 1-нээс Чингис хаан олон улсын нисэх буудал, Багануур, Багахангайгаас бусад чиглэлийн нийтийн тээврээр 1000 төгрөгөөр зорчих болохыг мэдээллээ. Ингэснээр иргэд өдөрт 1000 төгрөг төлөөд цагийн хязгаарт баригдалгүй дөрвөн автобуст дамжин суух боломж бүрдэв. Гагцхүү иргэд автобуст буух, суухдаа байнга картаа дарах ёстой. Мөн автобусны биет картыг нийслэлд байршуулсан 100 ширхэг КИОСК машинаас 3600 төгрөгөөр худалдан авч болохоос гадна “UBcard” аппликейшн татан авч QR код хэлбэртэй виртуал карт авч болно. Түүнчлэн “Хас”, “Хаан”, “Худалдаа хөгжлийн банк”, “Голомт” банкны картыг ашиглан зорчиж болох ч дамжин суух боломжгүй юм. Харин хүүхдүүд нийтийн тээврийн хуучин тарифаар буюу 200 төгрөг төлж зорчих бол оюутнууд хөнгөлөлт эдлэхээ больж байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.