images

Хятадын арми дэлхийн хамгийн том цэргийн удирдлагын төв байгуулж байна

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2025-02-03


   Хятадын арми нийслэл Бээжин хотын баруун хэсэгт дайны үеийн дэлхийн хамгийн том цэргийн удирдлагын төвийг барьж байгаа тухай “The Financial Times” сонин мэдээлэв. Сонинд дурдсанаар АНУ-ын тагнуулын хиймэл дагуулаас авсан зураг, дүн шинжилгээнээс харахад өнгөрсөн жилээс эхлэн Бээжингээс баруун өмнө зүгт 30 километрийн зайд ойролцоогоор 6 км2 талбайд уг цогцолборыг байгуулж байгаа аж. Шинэ байгууламжийн цар хүрээ, зарим хэсэг нь газар доор байгаа зэргийг харгалзан үзвэл энэ нь дайны үеийн удирдлагын төв байх өндөр магадлалтай гэж Америкийн Үндэсний газарзүйн тагнуулын агентлагийн шинжээч асан Ленни Бавиус хэлжээ. Харин Вашингтон дахь Хятадын Элчин сайдын яам хиймэл дагуулаас авсан зургийн талаар сонины сурвалжлагчийн асуултад хариулахдаа "Бид нарийн ширийн зүйлийг мэдэхгүй байна. Гэхдээ Хятад улс энх тайванч хөгжлийн зам, батлан ​​хамгаалах бодлогыг тууштай баримталж байгаа" гэжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.