images

БНСУ: Инчоны нисэх буудлын гааль 2024 онд 10 гаруй тонн кимчи хураажээ

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2025-02-03


   БНСУ-ын Инчоны олон улсын нисэх онгоцны буудлын захиргаанаас гаргасан мэдээгээр, өнгөрсөн жил тус буудлаар авч гарах гэж байгаад хураагдсан кимчиний хэмжээ 10 тонн хүрсэн байна. Мөн кимчинээс гадна халуун чинжүү, шар буурцаг, цагаан будаа, гүнжидийн тос зэрэг 30 тонн орчим хүнсний зүйл хураагджээ. Гаалийн байгууллага эдгээрийн ихэнхийг холбогдох журмын дагуу устгалд оруулж, тодорхой хэсгийг нийгмийн халамжийн байгууллагад хандивласан байна. Журам ёсоор жимс жимсгэнэ, хүнсний ногоо, хөдөө аж ахуй, ойн гаралтай бүтээгдэхүүнийг хилээр нэвтрүүлэхийг хориглосон байдаг. Шингэн агуулсан кимчи зэрэг хүнсний бүтээгдэхүүний нэг савны багтаамж нь 100 мл-ээс ихгүй бол нэвтрүүлж болох бөгөөд энэ хэмжээнээс хэтэрсэн тохиолдолд хураадаг журамтай. Эдгээр хүнсний зүйлээс гадна хутга, зөөврийн туслах батарей, шүдний оо зэрэг эд зүйлс 2024 онд хамгийн их хураагдсан байна. Туслах батарейн хувьд литийн агууламжтай батарейг зөвхөн 100 Вт/цаг ба түүнээс бага хүчин чадалтай тохиолдолд л онгоцонд авч явах боломжтой байдаг ажээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.