images

Казахстан улс казах нохойн үндэсний өдөртэй боллоо

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2025-02-03


   Олон улсын нохой судлалын холбоо тазы үүлдрийн нохойг албан ёсоор Казахстаны үүлдэр хэмээн өнгөрөгч оны есдүгээр сард бүртгэсэн билээ. Үүнтэй холбоотойгоор жил бүрийн есдүгээр сарын 3-ныг тазы болон төбет буюу Төв Азийн хоньч нохойн өдөр болгож нийтээр тэмдэглэх болгосныг тус улсын Экологи, Байгалийн нөөцийн яамнаас танилцууллаа. Казах нохойн өдөр нь тус улсын соёлын өв, түүх, уламжлалыг сурталчлах зорилготой бөгөөд тухайн өдөр казах угсаатны соёлыг сонирхдог жуулчдад зориулсан арга хэмжээнүүд зохион байгуулах гэнэ. Мөн тазы, казах хоньч нохойн түүх, үржүүлэг, асаргааны талаар үзэсгэлэн, өдөрлөг зохиож, илтгэл хэлэлцүүлэн үржүүлэгчдэд туршлага солилцох боломж бүрдүүлэхээр төлөвлөжээ. Казахстанд одоогийн байдлаар 3000-3500 тазы нохой байгаа аж.

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.