images

Гүйлтийн тэшүүрчин Такаги Михо Дэлхийн цомын тэмцээнд 35 дахь удаагаа түрүүлэв

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2025-02-03


   АНУ-ын Милуоки хотод болсон гүйлтийн тэшүүрийн Дэлхийн цомын тэмцээний эмэгтэйчүүдийн 1000 метрийн төрөлд Японы тамирчин Такаги Михо түрүүллээ. Бээжингийн өвлийн Олимпын аварга тэрбээр ийнхүү Дэлхийн цомын тэмцээнд 35 дахь удаагаа түрүүлжээ. Өдгөө 30 настай Т.Михо замаа 1:13.56 минутад дуусгасан байна. Мөн 1500 метрийн төрөлд мөнгөн медаль хүртсэн бөгөөд тэрбээр энэ ангилалд дэлхийн дээд амжилтыг эзэмшигч ажээ. Т.Михо 2016 оны 12 дугаар сард анх удаа Дэлхийн цомын тэмцээнд түрүүлснээс хойш найман жилийн хугацаанд ийнхүү 35 түрүү авсан амжилтад хүрэв. Ингэхдээ хамгийн олон буюу 23 түрүүг 1500 метрт, 11 түрүүг 1000 метрт авснаас гадна 500 болон 3000 метрт түрүүлж байжээ. Тэрбээр өвлийн Олимпын наадмын 500, 1000, 1500 метр, багийн төрөлд нийт долоон медальтай юм.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.