images

Халиун буга, бор гөрөөсөнд 1000 кг давс дөхүүлжээ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2025-02-03


   Нийслэлийн байгаль орчны газрын мэргэжилтнүүд Сүхбаатар дүүргийн ногоон бүсийн хоёр цэгт 1000 кг нуурын давс тавьжээ. Ингэхдээ унанги мод, хожуул дээр тавьсны зэрэгцээ хөдөлгөөн мэдрэгч бүхий автомат камер байршуулсан байна. Давсыг хөрсөнд шингэхээс өмнө амьтад хүртэхийг бодолцон газраас хөндий тавьсан нь энэ аж. Амьтад эрдэс тэжээлийг олж авч байгаа, хүртээмжтэй байгаа эсэхийг камераар хянах аж. Энэ ажилд нийгмийн хариуцлагын хүрээнд “Хүрээлэн” төслийн багаас санхүүгийн дэмжлэг үзүүлжээ. Цаашид уг ажлыг төсвийн хөрөнгөөр үе шаттайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна. Байгаль орчны мэргэжилтнүүдийн хэлж буйгаар өвөл, хаврын цагт халиун буга, бор гөрөөс зэрэг амьтад эрдэс тэжээлийн дутагдалд орох, тарга хүч муудах зэргээс шалтгаалан идэш тэжээл хайн суурьшлын бүсэд орж ирэх, улмаар зэрлэгшсэн нохойд хөөгдөх, бариулах зэрэг эрсдэлтэй тулгардаг. Иймд байгаа нутагт нь идэш тэжээл дөхүүлж өгөх нь дээрх эрсдэлээс урьдчилан сэргийлэх хамгийн үр дүнтэй арга ажээ.

 

 

 

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.