images

МУИС гадаадын монгол судлаачдад тэтгэлэг олгоно

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2025-02-03


   Монгол Улсын Их Сургууль 2025-2026 оны хичээлийн жилд тус улсад зочин судлаачаар ажиллах гадаадын монгол судлаачдыг шалгаруулах тэтгэлэгт хөтөлбөр зарлалаа. Монголын нэрт эрдэмтэд болох Б.Ринчен, Ц.Дамдинсүрэн, Ш.Лувсанвандан, Н.Цүлтэм, Ш.Чоймаа нарын нэрэмжит тэтгэлгийг хөтөлбөрийн хүрээнд тус бүр нэг оюутанд олгоно. Тэтгэлэгт монгол судлалын тодорхой чиглэлээр магистр, докторын түвшинд суралцаж байгаа болон судалгааны ажил хийж буй 40 хүртэлх насны гадаад оюутан хамрагдах боломжтой бөгөөд шалгарсан оюутан ирэх есдүгээр сарын 1-нээс эхлэн гурван сарын хугацаанд МУИС-д ажиллана. Зочин судлаачид МУИС-ийн оюутны байранд үнэгүй амьдрах, сар бүр 800 мянган төгрөгийн тэтгэмж авах, МУИС-ийн ахисан түвшний хичээлд аудитороор суух эрхтэй бөгөөд тэтгэлгийн хугацаанд багш нарын өрөөнд ажиллах, семинар зохиох, судалгаагаа сургуулийн эрдэм шинжилгээний сэтгүүлд хэвлүүлэх юм. 

 

 

 

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.