Өмнөд Солонгос: Бусан хот гадаад оюутнуудад зориулсан нэг цэгийн үйлчилгээ нэвтрүүлнэ
Анд нөхдийн мэдээ
2025-02-03
Өмнөд Солонгосын Бусан хот гадаадын оюутнуудад ажил хайх, оршин суух зэрэг асуудлаар зөвлөгөө өгөх нэг цэгийн үйлчилгээний систем нэвтрүүлэхээр болсноо зарлалаа. Гадаад оюутнуудын оршин суух нөхцөлийг сайжруулах, тэдэнд ээлтэй хот болох бодлого барьж буй Бусан хот энэ жил гадаад оюутны квотоо 18 мянгаар тогтоосон бөгөөд үүний 15 хувь нь байгалийн шинжлэх ухаан, 27 хувь нь инженерийн чиглэлээр суралцах ёстой аж. Учир нь энэ салбарын оюутнууд сургуулиа төгсөөд ажлын виз мэдүүлэх боломжоор өндөр байдаг. Өөрөөр хэлбэл, нэг цэгийн үйлчилгээ нь ажлын виз мэдүүлэхэд нь оюутнуудад туслах төдийгүй томоохон пүүс, компаниудад боловсон хүчин зуучлах үүрэг гүйцэтгэх гэнэ. 3.3 сая хүнтэй Бусан хот Өмнөд Солонгосын хоёр дахь том хот бөгөөд 30 шахам их сургууль, коллежтэй юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.